биотехнологич | |
уул уурхайн биотехнологи
19:28
,
2010-05-10
..
7
сэтгэгдлүүд
.. Холбоос
өХүхэр ба төмөр исэлдүүлэгч, төмөрийн эргэлт Хүхэрт нэгдэл эсэлдүүлэгч бактер нь байгальд элбэг, тэдгээрийн ихэнх нь саармаг орчинд амьдардаг ба хүчиллэг орчинд амьдардаг бактерууд ч бас бий. Хүхэр ба төмөр эсэлдүүлдэг бактеруудаас хамгийн идэвхитэй болон уул уурхайд их ашигладаг нь Thiobacillus- ийн зүйлийн бактерууд юм. Thiobacillus –д хамаарагдах бактерууд нь Грамсөрөг, савханцар хэлбэртэй , хемолитотроф амьдралтай байдаг. Thiobacillus-ийн зүйлээс thiobacillus ferroxidans бактер төмөр агуулсан нэгдэлийг исэлдүүлэх чадвартай. Ийм учираас уул уурхайн үйлдвэрлэлд хүхэрт нэгдэлээс төмөр гаргаж авхад ашигладаг. Төмөр агуулсан ус гүний усны урсгалаар исэлдэлтийн бүсэд ормогц +2 ионы цэнэгтэй төмөр химийн замаар эсвэл төмрийн бактераар эсэлдэж +3 ионы цэнэгтэй төмөр үүсэх ба тэр нь тэр дороо тундасжиж бараан өнгөтэй төмөрлөг үе бий болгодог. Хүчиллэг биш орчинд хоёр валенттай төмөрийг Gallionella , Leptothrix зэрэг төмөрийн бактер эсэлдүүлдэг. Байгаль дээр нилээд элбэг тархалттай төмөрийн өөр нэг нэгдэл бол пюрит юм. Хүхэр төмөрийн сульфидтэй урвалд орсоноор пюрит үүсдэг.Пюрит нь кристал бүтэцтэй нэгдэл бөгөөд чулуун нүүрс болон бусад хүдэрт агуулагддаг. Пюрит бактераар исэлдэх процессоор уул уурхайн үйлдвэрт хүчиллэг орчин бий болгоход чухал ач холбогдолтой. Төмөр исэлдүүлэгч тио-ны төрлийн бактерууд 1949 онд А.Колмер М.Хинкл нар уурхайн уснаас ялган авсан Thiobacillus Ferrooxidans бактер нь сульфидуудын исэлдэлтэнд ихээхэн нөлөөтэй болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар сульфидуудын исэлдүүлэлтэнд нөлөөлдөг T.Ferrooxidans , T.Tiooxidans , T.Tioparus , T.Thiocyanooxidans , Ferrobacillus Sulfooxidans , Ferrobacillus ferrooxidans зэрэг тионы зүйлийн бактерууд тогтоогдоод байна. Тионы зүйлийн бактерууд нь зэсийн хүдэрийг баяжуулах болон алтыг арсенопюритаас чөлөөлдөг. Мөн хүчилтөрөгчтэй орчинд 4 ионы цэнэгтэй Ураныг 6 ионы цэнэгтэй болтол нь исэлдүүлдэг. Метан байгалийн хйиг үүсгэгч бактерууд Энэ төрлийн бактеруудыг метанотрофууд гэдэг. Метаны археа бактер анаэроб орчинд метан үүсгэдэг. Нуурын анаэроб хэсгээр метан үүсдэг. Метан нь хүчитөрөгчгүй орчин ба намаг шалбааг , нуур сүүн тэжээлтний ходоодонд үүсдэг нилээд ач холбогдол өндөртэй хий юм. Метанотрофууд нь аэроб бөгөөд ус хөрсөнд амьдарна. Прокариотууд дундаас зөвхөн метан исэлдүүлэгч метанотрофуудад л стерин их хэмжээгээр агуулагдана. Стерин нь эукариот организмын мембраны хэсэг болдог ба ихэнх прокариотод байдаггүй. Стерин нь метанотрофын мембраны нийлмэл системийн чухал бүрэлдэхүүнд ордог. Анаэроб бүсээс аэроб бүс хүртлэх заагт метанотрофууд үрждэг. Метанотрофуудыг өсгөвөрлөхдөө: эрдэс даваст орчинд 80% метан ба 20% ийн агаарын хольц оруулах замаар метанотроф бактеруудыг өсгөвөрлөнө. Петрийн аяганд 7 хоногийн дараа метанотроф бактерийн клони үүснэ. Метанотрофийн колони каратинойд агуулсан учираас бусад колоноос ялгарах нь амар байдаг Цээмээ Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүд Бруцеллёзбаклаврын сургалтын төлөвлөгөө Ион солилцооны хроматографи Сүү хүчлийн бактерыг бэхжүүлэх, хэрэглэх /орчуулга/ biotehnologi ba genetik манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт уул уурхайн биотехнологи Найзууд |